Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 158, 181 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 21, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 12, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 2, нийт 35 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.

    Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын бүртгэл 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09.00 цагаас 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд явагдах бөгөөд зард дурдсан баримт бичгийг цахим хэлбэрээр https://selection.judges.mn/ цахим системээр, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 210 тоот өрөөнд хүлээн авна.

   Та сонгон шалгаруулалт зарласан орон тоо, бүрдүүлэх материалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж авна уу.  https://www.judcouncil.mn/site/news_full/15262

    Сонгон шалгаруулалтын баримт материалыг хэрхэн бүрдүүлэх талаар мэдээлэл авахыг хүсвэл дараах линкээр орно уу.  https://www.judcouncil.mn/site/news_full/14726

Холбоо барих утас: 77104949 /40/

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,

ХҮНИЙ НӨӨЦИЙЙН ГАЗАР