Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр

дэвших тухай хүсэлт хүлээн авч байна

 

Нийт шүүгчийн III дугаар чуулган 2025 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогдсонтой холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.12.3-т “Нийт шүүгчийн чуулганы товыг нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор шүүгч Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтээ дараах баримт бичгийн хамт энэ хуулийн 20.9-д заасан Ажлын хэсэгт хүргүүлэх” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвших тухай шүүгчдийн хүсэлтийг хүлээн авч байна.

 

1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвших Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан дараах болзол, шаардлагыг хангасан байна.

-шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан;

-сахилгын шийтгэлгүй;

2.Нэр дэвшигчийн хүсэлт, баримт бичиг хүлээн авах хугацаа, хаяг, цахим шуудангийн хаяг, лавлах утасны дугаар:

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд тавих шаардлага хангасан шүүгчдээс дараах баримт бичгийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд цахим болон бичгийн хэлбэрээр авах бөгөөд үүнийг  ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF болон Word формат/ хүлээн авна. Үүнд:

1.Нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт (“Нийт шүүгчийн ээлжит чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ажиллах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан загварын дагуу бичиж гарын үсэг зурсан байх);

2.Шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласныг нотолсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлолт (эх хувиар);

3.Сахилгын шийтгэлгүйг нотолсон Сахилгын хорооны тодорхойлолт (эх хувиар);

4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний хувьд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэлээ бичсэн тайлбар (А4 хэмжээтэй цаасны 3-аас илүүгүй хуудаст багтаан, Arial форматын 12 хэмжээтэй үсгээр бичиж, хуудас бүрийн баруун доод хэсэгт гарын үсэг зурсан байх);

5.Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга (А4 хэмжээтэй цаасны 3-аас илүүгүй хуудаст багтаан, Arial форматын 12 хэмжээтэй үсгээр бичиж, хуудас бүрийн баруун доод хэсэгт гарын үсэг зурсан байх);

6.Боловсролын зэргийн дипломын хуулбар;

7.Цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авхуулсан, 3х4 хэмжээтэй, JPEG, PNG зэрэг өргөтгөлтэй байх);

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвших тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.

“Нийт шүүгчийн ээлжит чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ажиллах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварыг ЭНД дарж татан авна уу.

-Лавлах утасны дугаар (ажлын цагаар): 77104949 (047), 77104949 (054)

-Хүсэлт, баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Тасганы овоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Зип-15170;

-Хүсэлт, баримт бичиг файлаар хүлээн авах цахим шуудангийн хаяг: [email protected]

 

НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

АЖЛЫН ХЭСЭГ