НИЙТ ШҮҮГЧИЙН ЭЭЛЖИТ III  ЧУУЛГАНЫ ТОВ

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчийн ээлжит III чуулганыг 2025 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд “Төрийн ордонд” хуралдуулахаар Ажлын хэсгээс шийдвэрлэн, товыг зарлаж байна.

 

Нийт шүүгчийн ээлжит III чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан дараах асуудлыг хэлэлцэнэ:

 

   •    Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг сонсох,

  • Шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах,            
  • Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт, өөрчлөлт оруулах
  • Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг авч хэлэлцэн зөвлөмж гаргах
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнийг сонгох

 

 

Нийт шүүгчийн III чуулганыг

зохион байгуулах Ажлын хэсэг

2025.08.25