Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Германы Олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны Твининг төслийн суурин зөвлөх Кристоф Копецки тэргүүтэй 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн баг өнөөдөр (2025.08.27) Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцав.

 

 

Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул, Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуяа, шүүгч М.Оюунцэцэг, З.Тунгалагмаа, Т.Жавхлантөгс, Б.Ихтамир нар төслийн багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар шүүгч нар Дархан-Уул аймгийн тухай, тус аймаг дахь шүүхийн байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүн, шүүн таслах үйл ажиллагааны статистикийг танилцуулж, төслийн багийн гишүүдэд мэдээлэл өглөө.

 

 

 

Уулзалтад Төслийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн ахлагч, шүүгч Йенс Расс, доктор Тобиас Оэлснер, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, референт Б.Сугармаа, ахлах мэргэжилтэн Ө.Уртнасан, Төслийн суурин зөвлөхийн орчуулагч Б.Батжаргал, туслах С.Одончимэг нар оролцов.

 

 

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР