Иргэдийн эрхийг хамгаалж, эрх зүйн боловсролыг дэмжих, хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилгын дор “ӨМГӨӨЛӨГЧ-ТАНД ТУСАЛЪЯ 2025” өдөрлөг өнөөдөр (2025.09.03) Жанжин Д.Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгт нийт 20 гаруй хуулийн төв байгууллагууд оролцож, хууль, эрх зүйн үйлчилгээг нэг дор үзүүлж байна.

 

 

 

Өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх оролцож, иргэдэд шүүхийн үйлчилгээг үзүүлэв.

 

 

Өдөрлөгийн хүрээнд шүүхийн захиргааны ажилтнууд шүүхэд нэхэмжлэл болон эвлэрүүлэн зуучлалын өргөдөл хэрхэн гаргах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх,үүрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл болон чиглэл өгч ажиллав.

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ