Нийт шүүгчийн III чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн 11 дүгээр хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

  • Тооллогын комиссын бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг цахимаар явуулах тухай, Тооллогын комиссын саналын хуудасны загвар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж батлав. Нийт шүүгчийн III чуулганы Тооллогын комиссын бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх бүртгэл 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 19-ний өдрийн 17.30 цаг хүртэл явагдана.
  • Нийт шүүгчийн чуулганд оролцогчийн мандат, урилгын загварыг батлав.
  • Нийт шүүгчийн чуулганы хөтөлбөрийг дахин нягталж, эцэслэн батлав.
  • Нийт шүүгчийн чуулганд биечлэн оролцох шүүгчдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, чуулганы үеэрх зохион байгуулалтын бэлтгэл ажилтай танилцав. Нийт шүүгчийн чуулганд тодорхой шалтгаанаар биечлэн оролцох боломжгүй 19 шүүгчийг цахимаар оролцуулах нөхцөлийг хангах чиглэл өгөв.
  • Чуулганд цахимаар оролцогч нь нууц санал хураалтад оролцох тухайд эрх зүйн үндэслэл бүрдээгүй, харин бусад хэлэлцэх асуудлаар санал өгөх боломжтой гэж үзлээ. Шүүхийн тухай хуульд нууц санал хураалтыг урьдчилан авах журам тусгагдаагүй, мөн ажлын хэсэгт энэ асуудлыг журамлах эрх олгогдоогүй тул цаашид хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг уламжлах нь зүйтэй гэж үзэв.

 

 

 

 

 

НИЙТ ШҮҮГЧИЙН III ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ