Нийслэлийн анхан шатны шүүхийн Тамгын газарт мэргэших дадлага хийж байгаа Их засаг хууль зүйн сургуулийн 4 дүгээр дамжааны 55 оюутныг 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба хүлээн авч, уулзалт хийлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан “Шүүхийн захиргааны байгууллагын тогтолцоо” сэдвээр, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын Сургалт хөгжлийн асуудал хариуцсан референт Э.Батцэнгэл “Шүүхэд оюутан дадлагжуулах журам” сэдвээр танилцуулга мэдээлэл хийж, дадлагын хугацаанд олж авах мэдлэг, практик туршлагын талаар мэдээлэл олгож, шүүхийн үйл ажиллагааг танилцуулах уулзалтыг амжилттай зохион байгуулав.

 

 

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР