Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 135 нэр дэвшигчийг бүртгэлээ. 

       Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 19 сул орон тоонд 95 нэр дэвшигчийг, Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тоонд 24 нэр дэвшигчийг, Эрүүгийн  хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд 4 нэр дэвшигчийг, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 3 сул орон тоонд 10 нэр дэвшигчийг, Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8 сул орон тоонд 2нэр дэвшигчийг тус тус 260 дугаар тогтоолоор бүртгэлээ.

         ​​​​Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд [email protected] цахим хаягаар хүлээн авч байна. Та нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналаа ирүүлнэ үү.