Монголын Хуульчдын холбоо нь “Babseacle” төрийн бус байгууллагатай хамтран Азийн хуульчдын Про Боно 13 дахь удаагийн чуулга уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд “Монгол Улсад “Шударга ёсны хүртээмж мэдээлэл, туршлага солилцоо” сэдвээр зохион байгуулж байна.

Чуулга уулзалтын хүрээнд Улсын хэмжээнд нийт 28 салбар хэлэлцүүлэг хийгдэж байгаа бөгөөд “Шүүхийн ил тод, нээлттэй байдал” сэдэвт практик сургалт, хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр (2025.10.02) зохион байгууллаа.

 

 

Тус арга хэмжээнд Шүүхийн зөвлөлийн гишүүд, Монголын хуульчдын холбоо, Олон улсын хуулийн байгууллагын албаны төлөөлөгчид, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд оролцож, “Шүүхийн нээлттэй байдал, Хялбар ажиллагааны шүүх, хялбаршуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд мэдээлэл авч, асуулт хариулт өрнүүлж, хэргийн жишээн дээр багаар ажиллаж, практик сургуулилт хийлээ.  

 

 

 

 

Сургалтын нэгдүгээр хэсгийн “Нээлттэй шүүх” хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав удирдан чиглүүлж, Азийн Про Боно чуулга уулзалтыг санаачлагч Babseacle байгууллагынн үүсгэн байгуулагч Брюс Лакси сургалтыг нээж, оролцогч нарт мэндчилгээ дэвшүүллээ.

“Шүүхийн нээлттэй байдал” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Ваят Коллар & Инвэстигэйшн Олон улсын хуулийн байгууллагын Хонг-Конг дахь түнш, хуульч, Жэймс Хсиао, Про Боно Сингапур байгууллагын ахлах ажилтан, хуульч Садхана Рай нар илтгэл тавьж, санал солилцох хэлэлцүүлгийг өрнүүлэв.

 

 

 

Хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт “Хялбар ажиллагааны шүүх, хялбаршуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр АНУ-ын Флорида мужийн эрх бүхий өмгөөлөгч, хуульч Жеффри Лейкел, Про Боно Сингапур байгууллагын Олон нийтэд чиглэсэн хуулийн үйлчилгээ хариуцсан дэд захирал Прамнат Вижаяакумар, Ваят Коллар & Инвэстигэйшн Олон улсын хуулийн байгууллагын Хонг -Конг дахь түнш, хуульч Жэймс Хсиао нар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Өнөөдрийн сургалтад амжилттай оролцож, мэдлэгээ өргөжүүлсэн оролцогчдод Сертификат гардуулав

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ