Европын Холбооны санхүүжилтээр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн Суурин зөвлөх Кристоф Копецки, Эссен хотын анхан шатны шүүхийн Ерөнхийлөгч ноён Волески, Тамгын дарга хатагтай Брухштайнер, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат болон бусад холбогдох ажилтны бүрэлдэхүүнтэй баг  2025 оны10 сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцав.

 

 

 

 

Шүүхийн Тамгын газрын дарга Д.Долгормаа шүүхийн дотоод бүтэц, зохион байгуулалт болон хэргийн хөдөлгөөн, шүүн таслах үйл ажиллагааны статистикийг танилцуулж, асуултад хариулав. Уулзалтын төгсгөлд төслийн багийн гишүүдтэй Герман, Монгол улсуудын шүүхийн үйл ажиллагааны бүтэц, үйл ажиллагааны төсөөтэй болон ялгаатай байдлын талаар санал солилцож, мэдээлэл авлаа. Уулзалтад Твиннинг төслийн Суурин зөвлөхийн туслах Б.Батжаргал, С.Одончимэг ШЕЗ-ийн Ажлын албаны Ахлах мэргэжилтэн Д.Намунаа нар оролцов.

 

 

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР