Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг баталлаа. 
Шалгалт 2025 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд үргэлжилнэ. Нэр дэвшигч батлагдсан хуваарийн дагуу шалгалтад оролцох тул тогтоосон цагаас хоцрохгүй байхыг анхаарна уу. 
Нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт нийт 30 оноотой бөгөөд 20 ба түүнээс дээш оноо авснаар тус шалгалтад тэнцсэнд тооцно. 
Шалгалтын хуваарьтай танилцана уу.

 

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,
ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР