Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.  

      Шалгалтад хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын дүнгээр 50-иас дээш оноо авч тэнцсэн 3 нэр дэвшигч батлагдсан хуваарийн дагуу оролцсон. 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд хуулийн дагуу эдгээр нэр дэвшигчдээс авсан ярилцлагын шалгалт, хуульчийн баримт бичиг, шүүн таслах болон бусад ажлын туршлага, олон нийтээс хүлээн авсан санал, нэр дэвшигчийн талаар бусад этгээдтэй болон нэр дэвшигчтэй хийсэн ярилцлага зэрэгт үндэслэн шалгалтын дүнг нэгтгэн гаргасан юм. Хуульд зааснаар нэр дэвшигчийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын оноо болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын оноог нэгтгэн нийлбэр оноогоор нь эрэмбэллээ. 

 

        Сонгон шалгаруулалтын нийлбэр оноо болон эрэмбэтэй танилцана уу.

 

 

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР