Шүүгчийн сонгон шалгаруулалтын 11 дэх удаагийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт 11 дүгээр сарын 15-нд эхэлнэ. Шалгалтыг цаасаар болон цахим хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд авна.
Цахим шалгалтыг selection.judges.mn системээр авах бөгөөд тус системийн гадаад хандалтыг хаах тул e-mongolia.mn-ээр нэвтрэх боломжгүй. Иймд нэвтрэх нэр, нууц үгээ шинээр үүсгэн мартахааргүй байхаар хувийн зохион байгуулалтаа хангахыг хүсье! Мөн нэр дэвшигчид шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд, иргэний үнэмлэхтэй ирэхийг анхаарна уу.
Нэр дэвшигчид “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 7 дугаар зүйлд заасан хориглох зохицуулалттай урьдчилан танилцана уу.
ХАРИУЛТЫН ХУУДАС БӨГЛӨХ ЗӨВЛӨМЖ
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР