Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдийг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.  

 

Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журмын 9.2-т заасны дагуу нийлбэр оноогоор эрэмблэгдсэн нэр дэвшигчид нь шүүхээ сонгон хүсэлтээ бичгээр гаргасны дагуу шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч сэлгэн ажиллуулах захиалгын дагуу ирүүлсэн 3 шүүгчийн хүсэлтийг хэлэлцэж, нэг шүүгчийн хүсэлтийг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч, Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийг тус тус сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр томилогдсон 5 шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоолоо.

 

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тоонд иргэн Бат-Эрдэнэ овогтой Нямлхагвыг сонгон бүртгэхээр санал ирүүлсэнийг хэлэлцэж, дэмжив.

 

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ