Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 189 дүгээр тогтоолоор Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 29 сул орон тооны сонгон шалгаруулалтад 138 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 3 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50 ба түүнээс дээш оноо авснаар уг шалгалтад тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй боллоо.
Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдийн үнэлгээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 333 дугаар тогтоолоор баталлаа.
Тэнцсэн нэр дэвшигчийг баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолтой танилцана уу.