Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 189 дүгээр тогтоолоор Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 17 сул орон тооны сонгон шалгаруулалтад 25 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 1 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50 ба түүнээс дээш оноо авснаар уг шалгалтад тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй боллоо.
Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдийн үнэлгээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 348 дугаар тогтоолоор баталлаа.
Тэнцсэн нэр дэвшигчийг баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолтой танилцана уу.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР