Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 349 дүгээр тогтоолоор Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг баталлаа.
Нэр дэвшигчдийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08.30 цагаас эхэлж, Нэр дэвшигч батлагдсан хуваарийн дагуу шалгалтад оролцох тул тогтоосон цагаас хоцрохгүй байхыг анхаарна уу.
Нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт нийт 30 оноотой бөгөөд 20 ба түүнээс дээш оноо авснаар тус шалгалтад тэнцсэнд тооцно.
Шалгалтын хуваарьтай танилцана уу.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР