Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Нөлөөллийн мэдүүлэг хариуцсан Ахлах шинжээч Ц.Гүнзаяабаяр: Шүүгч аливаа этгээдийн нөлөөлөх гэсэн оролдлогод Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлдэг. Нөлөөллийн мэдүүлэгт дурдсан асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, холбогдох эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлдэг. Мөн шүүгч нөлөөллийн мэдүүлгээс гадна Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44.2-т заасан тодорхой албан тушаалтантай ганцаарчилж уулзсан, харилцсан, тухайн албан тушаалтан нь бусдаар дамжуулж шүүгчид аливаа байдлаар нөлөөлөхөөр оролдсон тохиолдолд энэ талаар тэмдэглэл хөтөлж ажлын 3 хоногийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлдэг.
Ярилцлагыг дараах линкээр нэвтрэн уншина уу. https://montsame.mn/mn/read/385675