Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Гавьяат хуульч цолоор Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Чагдаагийн Хосбаярыг Гавьяат хуульч цолоор шагналаа.

 

Монгол Улсын Гавьяат хуульч Чагдаагийн Хосбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.

 

Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөгөөнөөс Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.

 

Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнагдсан Чагдаагийн Хосбаяр танд Шүүхийн ерөнхий зөвлөл, нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, таны цаашдын ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

мэдээллийн төв