Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, шүүх эрх мэдлийн салбарт оруулсан хувь нэмрийг  нь үнэлж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.  

Сүхбаатарын одонгоор Улсын дээд шүүхийн шүүгч асан Содномдаржаагийн Батдэлгэрийг,

 

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн асан, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Лхагвадоржийн Энхбилэг, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Зукарын Гүлбарша, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч асан, ахмад настан Лхагвын Энхтайван,  Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан, ахмад настан Намширын Нарантуяа,

 

 

 

 

Алтангадас одонгоор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Одцэрэнгийн Однямаа, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Баттулгын Бадрахгэрэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Пунцагжавын Болормаа, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Содномцэрэнгийн Заяадэлгэр, Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Дашпунцагийн Эрдэнэчимэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Аж, ахуй үйлчилгээний хэлтсийн жолооч Янжиндолгорын Ууганбаатар,

 

 

 

 

Хөдөлмөрийн хүндэт медалиар

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Баасанжавын Байгалмаа,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Баасанжавын Эрдэнэхишиг,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Бадамдоржийн Ариунбаяр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Рагчаагийн Үүрийнтуяа,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Цамбын Эрдэнэзуу,

Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Заминдийн Төмөрхүү,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Балгансүрэнгийн Байгалмаа,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Кадирбекийн Бүлдирген,

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Дашдоржийн Цэцэгээ,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Баярсайханы Ундраа,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Лхагважавын Түвшинжаргал,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Хувсааралын Дашдэчмаа,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Замбалын Баярмаа,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Пүрэвдоржийн Цогзолмаа,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Довдонгийн Цэрэндолгор,

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Чулуунхүүгийн Оюунсүрэн,

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Батырханы Ерханат,

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Эрхэмбаярын Ганцэцэг,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын Ерөнхий зөвлөлийн шуурхай ажил хариуцсан референт Лэгжингийн Энхтуяа,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын нөлөөллийн мэдүүлэг хариуцсан ахлах шинжээч Цэрэнхандын Гүнзаяабаяр,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах шинжээч Баатарчулууны Нармандах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч Буянбатын Оч,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын сан хөмрөгийн эрхлэгч Чулуунбатын Оюун,

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эвлэрүүлэн зуучлагч Дугарсүрэнгийн Мөнхцэцэг,

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын нярав Содномын Адьяабазар нарыг тус тус шагналаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд болон тэдний гэр бүл, хамт олонд нь амжилт хүслээ. Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.