Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба болон Нийслэл, орон нутгийн 25 шүүхийн Тамгын газрын нийт 80 шүүхийн захиргааны ажилтан өнөөдөр (2026.01.13) Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Шүүхийн захиргааны ажилтнууд Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа болон Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн дарга, гишүүд Төрийн сүлдэндээ мөргөн, тангаргаа өргөсөн шүүхийн захиргааны албан хаагч нарт баяр хүргэн, ажилд нь амжилт хүслээ. Тангараг өргөсөн нийт албан хаагч нартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.




МЭДЭЭЛЛИЙН ТӨВ