Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуугаар ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймаг дахь шүүх, шүүхийн Тамгын газар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд ажиллав.

 

Ажлын хэсэг Шүүх байгуулах тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулж, санал солилцох уулзалтыг хийлээ. Мөн шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өрөө тасалгаа, ажиллах орчин нөхцөлтэй танилцсан юм.

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн шүүхийн шинээр баригдаж буй байрны барилгын ажлын гүйцэтгэлийн явцтай танилцаж, гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзаж, барилгын ажлын гүйцэтгэл болоод чанар, ашиглалтад оруулах хугацаа, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ