Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр, “АйСиТи” ХК группийн Дижитал шийдлийн газрын захирал Ч.Урандэлгэр нар  2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Улсын дээд шүүхийн Мэдээллийн аюулгүй байдал, технологийн хэлтсийн дарга Б.Энхтөр  болон бусад албаны хүмүүстэй уулзлаа.

 

Энэхүү уулзалтаар "Цахим шүүх 2.0" цөм систем болон Улсын дээд шүүхийн системийн хоорондын уялдаа холбоог хэрхэн сайжруулах, цаашлаад интеграци хэрхэн хийх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ