Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүд 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзаж, шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус шүүхийн ажлын байрны нөхцөл, шүүн таслах ажиллагаанд нөлөөлж буй тулгамдсан асуудлыг харилцан ярилцаж, Шүүхийн ерөнхий зөвлөл захиргааны ажилтны орон тоо болон бусад техникийн нөхцөлийг хангах асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр болов.








МЭДЭЭЛЛИЙН ТӨВ