Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна.” гэж заасны дагуу санал авч байна.

 

Журамд 3.11.6 гэсэн заалт нэмж оруулсугай:

 

Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан болон давж заалдах шатны тухайлсан шүүх

 

Тав.Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай:

 

5.1.1-т Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дараах төрөл, арга, хугацаа, үнэлэх оноотой байна:

 

5.1.1.1.Үндсэн хуулийн болон салбар эрх зүйн мэдлэгийг сорилын асуултад хариулах аргаар 120 минутын хугацаанд шалгах, 20  хүртэл оноогоор үнэлэх;

 

5.1.1.2.салбар эрхзүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 30 хүртэл оноогоор үнэлэх.

 

Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол тухайн салбар эрх зүйн чиглэлээр тохиолдол шийдвэрлэнэ. Эрүү, иргэний хэргийг хамт шийдвэрлэдэг анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол нэр дэвшигч эдгээр салбар эрх зүйн аль чиглэлээр тохиолдол шийдвэрлэхийг өөрөө сонгоно.  

 

5.1.1.3.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухайлсан хуулийг хэрэглэх мэдлэгийг  эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргаар 120 минутын хугацаанд шалгах, 20 хүртэл оноогоор үнэлэх. Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол тухайн салбар эрх зүйн чиглэлээр сорилын асуултад хариулна. Эрүү, иргэний хэргийг хамт шийдвэрлэдэг анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол нэр дэвшигч 5.1.1.2-т зааснаас  өөр буюу  нөгөө салбар эрх зүйгээр шалгалт өгнө.

 

5.1.1.4. энэ журмын 5.1.1.1., 5.1.1.2-т  заасан шалгалтын нийлбэр оноо 30 хүрээгүй бол 5.1.1.3-т заасан шалгалтад орох эрхгүй.

 

5.2.Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт

 

5.2.1.Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дараах төрөл, арга, хугацаа, үнэлэх оноотой байна:

 

5.2.1.1.салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх  аргаар 240 минутын хугацаанд шалгах, 30 хүртэл оноогоор үнэлэх.

 

Эрүү, иргэн, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол тухайн салбар эрх зүйн чиглэлээр тохиолдол шийдвэрлэнэ. Эрүү, иргэний хэргийг хамт шийдвэрлэдэг давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол нэр дэвшигч эдгээр салбар эрх зүйн аль чиглэлээр тохиолдол шийдвэрлэхийг өөрөө сонгоно.

 

5.2.1.2. хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухайлсан хуулийг хэрэглэх мэдлэгийг  эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргаар 120 минутын хугацаанд шалгах, 20 хүртэл оноогоор үнэлэх. Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол тухайн салбар эрх зүйн чиглэлээр сорилын асуултад хариулна. Эрүү, иргэний хэргийг хамт шийдвэрлэдэг анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол нэр дэвшигч 5.1.1.1-т зааснаас  өөр буюу  нөгөө салбар эрх зүйгээр шалгалт өгнө..

 

5.2.1.3.шүүн таслах ажлын туршлагыг анхан шатны шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 20 хүртэл оноогоор үнэлэх. Эрүү, иргэн, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол тухайн салбар эрх зүйн чиглэлээр шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийнэ. Эрүү, иргэний хэргийг хамт шийдвэрлэдэг давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол нэр дэвшигч эдгээр салбар эрх зүйн аль чиглэлээр шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийхийг сугалаагаар тодорхойлно;

           

5.2.1.4.энэ журмын 5.2.1.1., 5.2.1.2-т  заасан шалгалтын нийлбэр оноо 30 хүрээгүй бол 5.2.1.3-т заасан шалгалтад орох эрхгүй.

 

5.3.Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн  хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт

 

5.3.1.Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дараах төрөл, арга, хугацаа, үнэлэх оноотой байна:

 

5.3.1.1.Үндсэн хуулийн эрх зүйн онол, мэдлэгийг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргаар 120 минутын хугацаанд шалгах, 10  хүртэл оноогоор үнэлэх.

 

5.3.1.2.хууль тайлбарлах мэдлэг, чадварыг хууль тайлбарлан хэрэглэх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 20 хүртэл оноогоор үнэлэх. Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр хууль тайлбарлахаа энэ журмын 5.3.1.3, 5.3.1.4-т сонгосон салбар эрх зүйтэй давхцуулахгүйгээр сонгоно;

 

5.3.1.3.хууль хэрэглэх мэдлэг, чадварыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 20 хүртэл оноогоор үнэлэх. Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр эрх зүйн тохиолдол шийдвэрлэхээ сонгох бөгөөд энэ тухайгаа журмын 3.6-д заасан өргөдөлд тусгана;

 

5.3.1.4.шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чадварыг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дүн шинжилгээ хийх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 20 хүртэл оноогоор үнэлэх. Нэр дэвшигч нь салбар эрх зүйн чиглэлээр дүн шинжилгээ хийхээ энэ журмын 5.3.1.2, 5.3.1.4-т сонгосон салбар эрх зүйтэй давхцуулахгүйгээр сонгоно;

 

5.3.1.5. энэ журмын 5.3.1.1., 5.3.1.2, 5.3.1.3-т  заасан шалгалтын нийлбэр оноо 30 хүрээгүй бол 5.3.1.4-т заасан шалгалтад орох эрхгүй. 

 

5.4.3-т заасан өгүүлбэрийн дараа “Нэр дэвшигч нарын гүйцэтгэсэн даалгаврыг  үнэлэх ажиллагаанд  шинжээчийг оролцуулж болно”. гэж нэмж оруулах.

 

---o0o---