Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Арбитрын хийгдэж буй цахим системтэй танилцаж, цаашдын хамтын ажиллагаа, интеграцийн талаар санал солилцов.

 

Өнөөдрийн уулзалтад Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр, “Ай Си Ти Групп” ХК-ийн төслийн удирдагч Ч.Урандэлгэр, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын мэдээлэл, технологийн ажилтан Б.Түвшинтөр, Монголын Олон Улсын Арбитрын нарийн бичгийн дарга Д.Содбилгүүн нар оролцлоо.

 

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ