Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж, 2025 онд үйл ажиллагааны нийтлэг үнэлгээгээр эхний байруудад шалгарсан шүүхийн Тамгын газарт шагнал гардуулав.
“Шилдэг менежменттэй шүүхийн Тамгын газар” шалгаруулах нийтлэг үнэлгээгээр 92.86 оноогоор Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар “Тэргүүн байр”, 92.56 оноогоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар “Дэд байр”, 91.93 оноогоор Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар “Гутгаар байр”-т шалгарлаа.
“Шилдэг инноваци нэвтрүүлсэн шүүхийн Тамгын газар”-аар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар, “Шилдэг ажил хэрэгжүүлсэн шүүхийн Тамгын газар”-аар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар тус тус шалгарав.






МЭДЭЭЛЛИЙН ТӨВ