Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр нар өнөөдөр (2026.01.30) “Ай Си Ти Групп” ХК, “Шүүх шинжилгээний ерөнхий газар”-ын Кибер аюулгүй байдлын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа А.Азжаргал, Бүртгэл, мэдээлэл технологийн хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Бадамсайхан, Кибер аюулгүй байдлын хэлтсийн мэдээллийн сангийн инженер, Цагдаагийн дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ болон "Юуком групп"-ийн төслийн ахлах хөгжүүлэгч Ц.Батаа нартай уулзалт хийлээ. Уулзалтаар өмнө тохиролцсоны дагуу "Шүүх шинжилгээний нэгдсэн систем" болон "Цахим шүүх 2.0" цөм системийн тохиргоо, технологийн холболтын түвшинд хамтран ажиллахаар болов.



Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр нар үүний дараа шүүхийн цахим хуудасны хөгжүүлэлт болон иргэд олон нийтийн порталын агуулгын талаар санал солилцов.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ