Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Г.Даваадорж, О.Жанчивнямбуу, М.Мөнхдаваа, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах нар өнөөдөр (2026.02.02) Япон Улсын Хууль зүйн яамны Сургалт судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Хироюүки Ито тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Япон Улсын Хууль зүйн яамны Сургалт судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Хироюүки Ито өмнө нь гэр бүлийн шүүгчээр ажиллаж байсан бөгөөд Монгол Улсад Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах хүрээнд туршлага солилцох чиглэлээр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Монгол Улс Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийг байгуулж, тус шүүхэд ажиллах шүүгчдийг сонгон шалгаруулж, бодлогын түвшинд Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлдэж байгаа бөгөөд хуульд шинээр оруулж буй эрх зүйн зохицуулалтуудын талаар танилцуулав.

 

 

 

 

Мөн талууд Япон Улсын Гэр бүлийн шүүхийн тогтолцоо, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнууд, судлаач, шинжээч нарыг мэргэшүүлэх сургалт, эвлэрүүлэн зуучлал, гэр бүл цуцлалт, хүүхдийн эрхийн зөрчил зэрэг асуудлуудын хүрээнд санал солилцов.

 

 

 

 

 

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Япон Улсын Хууль зүйн яамны Сургалт судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын профессор Хигүчи Рюү, мэргэжилтэн Такахаши Шого, орчуулагч С.Батбаяр нар оролцлоо.

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ