“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 53 дугаар зүйлд заасны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх шалгалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгуулав. Шалгалтад Шүүхийн ерөнхий зөвлөл болон Төрийн захиргааны төв байгууллага яам, агентлагуудын 70 гаруй мэргэжилтэн, албан хаагчид хамрагдав.

 

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ