Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн өдрийг тохиолдуулан шүүх эрх мэдлийн салбарт оруулсан хувь нэмрийг  нь үнэлж, Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад Төрийн дээд цол, одон, медаль гардуулах зарлиг буулгасан.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа өнөөдөр (2026.02.04) Алтан гадас одонгоор шагнагдсан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Баттулгын Бадрахгэрэл, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Лхагважавын Түвшинжаргал нарт шагналыг нь гардуулан өглөө.

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Төрийн дээд одон, медаль хүртсэн Шүүгч нарт баяр хүргэж, шүүн таслах ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг дээдлэн шударга ёсыг сахиж, хариуцлагатай ажиллахыг хүслээ. 

 

 

 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа, Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нар оролцлоо.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ