XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн С.Энхбаатар, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нар өнөөдөр (2026.02.05) ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг нээж, Монгол Улсын шүүхийн захиргааны байгууллагын түүхийг бүтээлцэж ирсэн ахмадууддаа Сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бодлого, үйл ажиллагаанд үнэтэй зөвлөмжөө өгч байдагт талархал илэрхийллээ. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн С.Энхбаатар Шүүхийн цогцолбор барилга, Дүүргүүдийн шүүхийн барилга угсралтын явц, ажлын гүйцэтгэлийн талаар ахмадуудад мэдээлэл өглөө.

 

Ахмадууд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ ил тод, нээлттэй байгааг сайшааж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн, Ажлын албаны хамт олонд ажлын амжилт хүслээ.

 

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн асан Д.Зүмбэрэллхам, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга асан Н.Ганбаяр, Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга асан Ж.Бямбацогт, референт асан А.Баасанжав, Л.Нямсүрэн, Б.Мөнхдөл, Ч.Жаргалсайхан, Ц.Нарангэрэл, Р.Ичинхорлоо, архивч Ж.Пүрэвням, Ж.Туяа, эмч Л.Урансайхан, үйлчлэгч Л.Отгон, жолооч Б.Энхтайван, харуул Б.Мөнхбаатар нарын ахмадууд оролцов.

 

 

 

 

 

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ