1. Зарим шүүхийн шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоов. Мөн Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг шинэчлэн тогтоох тухай шүүгчийн хүсэлтийг хэлэлцэж, албан бичгээр хариу хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
2 .Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин хүргүүлэхээр шийдвэрлэв.
3. Шүүхийг хүний нөөцөөр хангах, шүүхийн ачааллыг бууруулах зорилгоор Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 11 сул орон тоо, эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлалаа. Нэр дэвшигчийн өргөдлийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд бүртгэхээр тогтоов.
4. "Зарим шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд биечлэн аудит хийх төлөвлөгөө" батлах асуудалд нэмэлт тодруулга шаардлагатай гэж үзэж, 2026.02.26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулав.
5. “Шүүхийн мэдээллийн аюулгүй байдлын бодлого” батлах талаарх төлөвлөгөөг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдэд танилцуулав.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ