XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Гүррагчаагийн Алтанчимэгийг Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагналаа.

Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн, Гавьяат хуульч Гүррагчаагийн Алтанчимэг нь 1991 оноос эхлэн шүүх эрх мэдлийн салбарт тасралтгүй 35 дахь жилдээ ажиллаж байна.
Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнагдсан Гүррагчаагийн Алтанчимэг танд Шүүхийн ерөнхий зөвлөл, нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, таны цаашдын ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ