1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 273 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох, олгох журам”-д заасны дагуу нэр бүхий 2 шүүгчийн төрийн алба хугацааны нэмэгдлийн хувь хэмжээг тогтоож шийдвэрлэв.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.9 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн 2 шүүгчийг тус тус албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
3. Хяналтын шатны шүүхийн шүүгчийн 4 сул орон тоонд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцэн, батлав.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулах тухай нэр бүхий 2 шүүгчээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд хойшлуулж шийдвэрлэв.
5. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.8 дахь заалт, 74 дүгээр зүйлийн 74.1.5 дахь заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5 дахь хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх журам”-ын 4.3.3 дахь заалтыг үндэслэн Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд гүйцэтгэх "Биечилсэн хяналт шалгалт, аудитын төлөвлөгөө"-г баталлаа.
6. Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, холбогдох саналаа хууль санаачлагчид уламжлахаар тогтов.
7. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй "Дүүргүүдийн шүүхийн нэгдсэн байр" цогцолбор барилгад төвлөрүүлэн байршуулах шүүхүүдийн асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ