Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр нар 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Монголын нотариатчидын танхимын ерөнхийлөгч Л.Буддорж, инженер Б.Гүнчинсүрэн болон Интерактив ХХК-ийн бүтээгдэхүүн удирдлагын дарга Г.Нармандах, төслийн менежер Л.Бямбажаргал нартай уулзалт хийлээ.

 

Уулзалтаар цахим системийн уялдааг сайжруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай өгөгдөл, мэдээллийг цахимаар солилцох боломж, шийдлийн талаар санал солилцов. Талууд мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл солилцооны эрх зүйн зохицуулалтын хүрээнд цаашдын хамтын ажиллагааг нарийвчлан хэлэлцэх дараагийн уулзалтыг товлов.

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ