Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн О.Жанчивнямбуу, Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, Сургалт, судалгааны төвийн дарга Э.Энхзаяа нар өнөөдөр (2026.03.18) Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш тэргүүтэй албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

 

 

Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд шүүхийн байгууллага анхаарч, хамтарч ажиллах асуудлуудын талаар уулзалтын эхэнд мэдээлэл танилцуулав.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын жендэрийн байдал, Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн үйл ажиллагааны зорилт, чиглэл, шүүхийн хүний нөөцийн бодлого, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх зэрэг асуудлаар мэдээлэл өгч, харилцан санал солилцов.

 

 

Мөн талууд шүүхийн статистик мэдээллийг жендэрийн үзүүлэлттэй уялдуулан боловсруулах, шүүхийн шийдвэр, үйлчилгээний орчинд жендэрийн мэдрэмжийг тусгах, шүүхийн байрыг эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүртээмжтэй болгох, захиргааны ажилтнуудын сургалтад жендэрийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх агуулга оруулах асуудлуудыг хэлэлцэв.

 

Уулзалтад Жендэрийн үндэсний хорооны жендэрийн гишүүн Н.Арвинтариа, жендэрийн шинжээчдийн бүлгийн гишүүн Д.Сүхжаргалмаа, Ажлын албаны ахлах мэргэжилтэн Х.Цэнджав, мэргэжилтэн Ц.Баясгалан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүний эрх, жендерийн асуудал хариуцсан ахлах шинжээч Э.Номин, судлаач багш Х.Ганболд нар оролцов.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ