Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, Г.Даваадорж, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах нар 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, захиргааны ажилтнуудтай уулзалт хийлээ.

 

Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлогын цөм, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, шүүхүүдэд тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг шат дараатай шийдвэрлэх, Шүүхийн хүний нөөц, төсөв, эдийн засгийн баталгаа, шүүхийн барилга, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ачаалал их, шүүгчийн туслахын орон тоо дутуу, судлаач туслах, сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай, шүүхийн байранд их засвар хийх, бие засах өрөөний нөхцөл муу, халуун усгүй байгаа зэрэг тулгамдсан асуудлуудыг дэвшүүлж, саналаа илэрхийлэв. 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүд шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудын дэвшүүлсэн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, үйл ажиллагааны талаар хариу мэдээлэл өгөв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ