Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат нар өнөөдөр (2026.03.24) Азийн хөгжлийн банкны Хууль, бодлогын шинэчлэлийн хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

 

Азийн хөгжлийн банкны Хууль, бодлогын шинэчлэлийн хөтөлбөрийн багийн ахлагч, тэргүүлэх хуульч Кристина Пак тус банкнаас бүс нутгийн түвшинд болон Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүд, хууль, шүүхийн шинэтгэлийн техникийн туслалцааны хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, мэдээлэл өглөө.

 

 

Мөн “Бүс нутгийн худалдаа, олон улсын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн талаарх мэдлэгийг ахиулах”, “Шүүх, шүүгчийн чадавхыг бэхжүүлэх” зэрэг санаачилгын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон бөгөөд талууд цаашид бодлогын шинэчлэл, арбитрын шүүхийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээр, эвлэрүүлэн зуучлал, шүүхийн чадавхыг бэхжүүлэх сургалт зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тохиролцов.

 

 

Уулзалтад Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй, бодлогын шинжээч Аннетте Магнуссон, хуульч Мариа Сесилиа Т. Сикангко, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батзаяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын референт Б.Сугармаа, ахлах мэргэжилтэн Т.Цэвэлсүрэн нар оролцлоо.

 

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ