Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр нар 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Юнител” группийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар “Цахим шүүх 2.0” цөм системийн хөгжүүлэлтийн хүрээнд иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цахимжуулах, систем хоорондын интеграцийг сайжруулах чиглэлээр санал солилцов.
“Юнител” группийн зүгээс технологийн дэд бүтэц, инновацын туршлагадаа тулгуурлан шүүхийн цахим шинэчлэлийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Талууд хамтын ажиллагааг илүү нарийвчлан төлөвлөх зорилгоор дараагийн шатны уулзалтыг “Юнител” группэд зохион байгуулахаар товлов.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ