Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн С.Энхбаатар, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат нар 2026 оны 3 дугаар сарын 27-нд ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чадавхыг сайжруулах” төслийн удирдагч Л.Заяа, ахлах мэргэжилтэн Б.Жавхлан нартай уулзлаа.

 

 

Төслийн удирдагч Л.Заяа “Цахим шүүх 2.0” төслийн хэрэгжилт, цаашдын төлөвлөгөөтэй танилцаж, шүүхийн цахимжилтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх саналаа илэрхийлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн С.Энхбаатар талуудын хамтын ажиллагаа үр дүнтэй байгааг онцолж, хэрэгжиж буй болон цаашдын ажлын талаар санал солилцов.

 

 

   

ХБНГУ Монгол Улсын шүүхийн салбарт 1995 оноос хойш тогтвортой дэмжлэг үзүүлж ирснийг онцлон талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулж, хамтын ажиллагааг нарийвчлан төлөвлөх зорилгоор ирэх 2026 оны 4-р сард өргөтгөсөн уулзалт зохион байгуулахаар тогтов.

 

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ