Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын дэргэдэх “Олон улсын манлайллын төв” (COIL – Congressional Office for International Leadership)-өөс шүүхийн салбарт хэрэгжүүлдэг “Нээлттэй дэлхий” хөтөлбөрт арга хэмжээг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 27-ны өдрүүдэд “Шүүхийн цахимжилт” сэдвээр Флорида мужийн Пенсакола хотод зохион байгуулна.
Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын мэдээлэлд үндэслэн сонгон шалгаруулалт хийж, хөтөлбөрт хамрагдах нийт 5 оролцогчийг сонгох тул хамрагдах хүсэлтэй шүүхийн захиргааны ажилтнууд /Англи хэлний мэдлэг шаардахгүй/ анкетыг зааврын дагуу бөглөн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.
Жич: Дараах шаардлагыг хангасан байх. Үүнд:
- Өмнө нь “Нээлттэй дэлхий” болон бусад холбогдох Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын хөтөлбөрт хамрагдаж байгаагүй,
- Шаардлагатай тохиолдолд Монголын түүх, соёлын онцлогийн талаар танилцуулга хийх боломжтой байх,
- “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгчдийн цаашдын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар