Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 59 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг баталлаа.

 

Нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09:00 цагаас эхэлнэ. Нэр дэвшигч батлагдсан хуваарийн дагуу шалгалтад оролцох тул тогтоосон цагаас хоцрохгүй байхыг анхаарна уу.

 

Нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт нийт 30 оноотой бөгөөд 20 ба түүнээс дээш оноо авснаар тус шалгалтад тэнцсэнд тооцно. 

 

Шалгалтын хуваарьтай танилцана уу.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,

ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР