Шүүхийн ерөнхий зөвлөл Канад–Монголын “Мерит” төсөлтэй хамтран “Үр дүнд суурилсан удирдлага”-ын үндсэн ойлголт, өөрчлөлтийн онол, үр дүнгийн хэлхээний талаарх суурь мэдлэг олгох зорилготой сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжийн удирдлагууд, алба хаагчид, нийслэл дэх шүүхүүдийн Тамгын газрын дарга нар зэрэг нийт 30 орчим төлөөлөл хамрагдав.

Сургалтыг Канад–Монголын “Мерит” төслийн техникийн зөвлөх Раймонд Жирвейс удирдан явуулж, Канад Улсын төрийн албанд үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог бүх шатанд хэрэгжүүлж буй бодит туршлага, арга зүйг танилцуулан санал солилцлоо.

Тус сургалтын хүрээнд байгууллагын үйл ажиллагааг үр дүнд суурилан төлөвлөх, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн онол арга зүйн мэдлэгийг оролцогчдод олгосон юм.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ