Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ
.
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 248, 263, 294, 389, 395 дугаар тогтоол, 2026 оны 14, 29 дүгээр тогтоолоор зарласан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар батлахыг дэмжлээ.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.3-д заасан үндэслэлээр үүссэн Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 1 орон тоо, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 1 орон тоо, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлалаа. Нэр дэвшигчийн өргөдлийг 2026 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд тус тус бүртгэхээр тогтов.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ