Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал, Тамгын газрын дарга Д.Болор болон шүүгчдийн төлөөлөл 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” Твиннинг төслийн суурин зөвлөх Кристоф Копецки, богино хугацааны зөвлөх Карл-Хаинц Волески, Гудрун Шеперс нартай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Ерөнхий шүүгч Б.Зориг Монгол Улсын шүүгчийн ажил мэргэжлийн замналд тулгарч буй асуудал, сорилтыг танилцуулж, тэдгээрийг шийдвэрлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Н.Хулан шүүхийн бүтэц зохион байгуулалт, шүүн таслах ажиллагааны талаар мэдээлэл танилцуулав.
Төслийн зөвлөх Карл-Хаинц Волески, Гудрун Шеперс нар ХБНГУ-д шүүгч бэлтгэх тогтолцоо, шалгуур шаардлага, улсын нэгдүгээр болон хоёрдугаар шатны шалгалт, ерөнхий шүүгчийн чиг үүрэг, шүүгчийн үйл ажиллагааны үнэлгээ, туршилтын хугацааны талаар танилцуулж, шүүгчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгч, харилцан мэдээлэл солилцов.




МЭДЭЭЛЛИЙН ТӨВ