Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, Х.Эрдэм-Ундрах нар өнөөдөр (2026.04.27) Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Копецки болон богино хугацааны зөвлөх Карл-Хаинц Волески, Катя Брухштайнер нартай уулзалт хийлээ.

 

 

 

Уулзалтаар “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх нарийвчилсан журам”-ын төслийн талаар санал солилцов. Журмын төсөлд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллгааны анхан шатны тойргийн шүүхийн ачааллыг бууруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг бууруулах, хэргийн оролцогчид заавал биечлэн оролцохгүй байх зохицуулалтыг тусгахаар ярилцжээ.  

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл “Твиннинг” төслөөс боловсруулсан “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх нарийвчилсан журам”-ын талаарх зөвлөмжийг Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд талууд цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргахаар тогтов.

 

 

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ