Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 65 дугаар тогтоолд гаргасан 16 гомдлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар:
Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн шүүгчийн сул орон тоонд
• Өлзийсайханы Мөнхцэцэг
• Доржсүрэнгийн Галтогтох нарыг 68, 69 дүгээр тогтоолоор,
Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн шүүгчийн сул орон тоонд
• Болдын Уугансүрэнг 70 дугаар тогтоолоор бүртгэв.
Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд [email protected] цахим хаягаар хүлээн авна.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР