Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 39 сул орон тоонд 238 нэр дэвшигчийг бүртгэсэн.
Батлагдсан хуваарийн дагуу өнөөдөр (2026.05.01) Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх, Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхэд нэр дэвшигчид Үндсэн хуулийн болон салбар эрх зүйн мэдлэгийн шалгалт өгнө.

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР