Монголын Хуульчдын холбооноос санаачлан зохион байгуулсан “Хуульчдын Про боно – Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг өнөөдөр (2026.05.01) Сүхбаатарын талбайд боллоо.


Тус өдөрлөгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Шүүхийн тусгай архив, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн захиргааны ажилтнууд оролцож, иргэдэд шүүхэд хандахтай холбоотой зөвлөгөө, мэдээллийг хүргэж ажиллав.


Өдөрлөгийн хүрээнд нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргах журам, улсын тэмдэгтийн хураамж төлөх аргачлал, шүүхийн үйлчилгээ авах үйл явц, эвлэрүүлэн зуучлал болон цахим үйлчилгээний талаар 300 орчим иргэнд мэдээлэл, зөвлөгөө өглөө. Энэхүү арга хэмжээ нь иргэдийн эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, шүүхийн үйл ажиллагааны ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ